Шууд Chart

Өндөр настан, бага насны хүүхдүүдийг наршихаас сэргийлээрэй

2024-07-08 09:07:09

Өнөөдөр ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

Иймд,

- Өндөр настан, бага насны хүүхдүүд наршилтаас урьдчилан сэргийлэх,

- Аялал зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг завь, гудас, тоглоом болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,

- Гэнэтийн аадар борооны үед болзошгүй үерийн аюул, ослоос сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.


Өндөр настан, бага насны хүүхдүүдийг наршихаас сэргийлээрэй   
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй