Шууд Chart

Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ

2024-07-08 12:57:34

Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны өдрүүдэд Францын Страссбургийн их сургуулийн эмнэлгийн Зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй төрөлхийн гажиг, хүүхдийн зүрхний мэс заслын баг бүрэлдэхүүн уригдан ирж, хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.
 
Энэ удаагийн сургалт-мэс заслын онцлог нь гол судасны уруудах хэсгийн аварга хэмжээтэй хуурамч цүлхэнг устгаж, өөрийн перикардаар гол судсыг нөхөн сэргээх мэс засал, баруун титэм судасны төрөлхийн гаж хөгжил засах зэрэг мэс заслуудыг анх удаа хамтран хийлээ.
 
Зочин профессорын баг зүрхний мэс заслын эмч нартай хамтран нийт 14 өвчтөнд үзлэг зөвөлгөө өгч, зүрхний төрөлхийн хүнд хавсарсан гажигтай 3 хүүхэд, насанд хүрсэн 5 хүнд мэс засал хийлээ.
 
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжиж буй зүрх судасны төслийн хүрээнд Францын Страссбургийн их сургуулийн эмнэлэгтэй урт хугацааны туршид тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулан, хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулж бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжсээр байна гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ. 
 

Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ  
Үзсэн: 2752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй