Улсын нийслэл Улаанбаатарт 1 сая 700 мянган хүн аж төрдөг.
Тэд өнгөрсөн хугацаанд ая зөнгөөрөө нийслэлийг бараадсаар ийм хэмжээнд хүрчээ.
Ингэж нийслэлийг зорихдоо төсвөөс нэг ч төгрөг авалгүй өөрсдийн зардлаар суурьшаад байна. Харин энэ их урсгалыг сааруулж, хэт их төвлөрлийг задлахын тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр, ихээхэн хөрөнгө, ухаан зарах шаардлагатай болжээ. Ялангуяа хүн амын хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн суурь үйлчилгээ авах нөхцөлийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцангуй жигд хангах нь чухал гэж Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал н.Амарбал хэллээ.
“Бүсчлэн хөгжүүлнэ” гэдэг нь орон нутгийн эрх ашгаас илүү үндэсний эрх ашгийг дээгүүр тавьж, нутаг дэвсгэрийг сайтар төлөвлөх замаар улсаа хөгжүүлэх бодлого. Тодруулбал, аймаг, сумдын нөөц, чадавхыг оновчтой ашиглах, бүсүүдийн төрөлжих, хорших, хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулах. Байгалийн баялгийг шударга хуваарилах, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг, сөрөг үр дагаврыг зөв тооцон хэрэгжүүлэх нь оновчтой гэж судлаачид тодорхойллоо.
Бүсчлэн хөгжүүлэх нь үндэсний эрх ашгийг дээгүүр тавьж, нутаг дэвсгэрийг сайтар төлөвлөх замаар улсыг хөгжүүлэх бодлого | ||
Үзсэн: 1578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: