Шууд Chart

Улсын арслан Б.Орхонбаяр наадмын түрүү булаалдахаар шалгаран үлдлээ

2024-07-12 20:28:17

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм давлаа.

Тэрбээр Даян аварга Н.Батсуурь, Улсын заан цолын болзол хангаад байгаа Улсын начин Д.Хүдэрбулга нарын хэн давсантай нь Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар ийнхүү шалгаран үлдлээ.


Улсын арслан Б.Орхонбаяр наадмын түрүү булаалдахаар шалгаран үлдлээ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй