Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2024-07-22 17:17:33

Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 293 см, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж голын усны түвшин 117 см нэмэгдэж, Үүр гол үерийн аюултай түвшинг 105 см, Тэрэлж гол үерийн түвшинг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-20 см давсан байдалтай байна.

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэх хандлагатай байгаа тул дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024-07-22


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй