Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

2024-08-07 14:48:17

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 08-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны наймдугаар сарын 07-ны 20 цагаас наймдугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20.-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 09-нөөс 2024 оны наймдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй