Шууд Chart

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав

2024-08-12 16:26:05

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.12) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэв.

Элчин сайд Ричард Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-13 21:47
Тэр алтай дамнасан чөлөөт эдийн засаг ч гэх шиг. Сонин сонин юм хийгээд бга мэт санагддаг.
Зочин [127.0.0.xxx] 2024-08-13 21:44
Amarbaysgaland itgehed ch hetsvv dee. Nuursnii asuudlaaraa baritsaalagdsan bh magadlal undur duu. Hiij bgaa ajluud n МХЕГ ын үгүй хийх тэр хоршо, өлгийг тусад сонгуулд оруулах, төрийн албаны бүх мөшины дугаарыг цэнхэр болгож нэг айлтай ижилсүүлэх гэх мэт. Их сонин шүү.

Бидэнтэй нэгдээрэй