Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл дуусахад 4 хоног үлдээд байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 97 мянга 507 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ.
Эдгээрээс 19 мянга 854 нь хоёр настай бага бүлэгт хамрагдах хүүхдүүд байна.
Бүртгэл баталгаажуулсан тохиолдолд эцэгт, эхчүүдэд мэдээлэл өгнө.
Үүний дараа гэрээ байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р цэцэрлэгийн арга зүйч н.Бямбатогтох хэллээ.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн E-MONGOLIA цахим системээр хүсэлт илгээх боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэгт ажиллаж байгаа ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөлөө.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: