Шууд Chart

Улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна

2024-08-21 09:24:50

Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна.

Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 


Улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй