
Өнгөрсөн баасан гаригийн шөнө манай улсад өөрийн газар шороон дээрээ гадны иргэдэд барьцаалагдсан онц ноцтой хэрэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр орой эл хэргийн талаар орон нутгаас тодруулахад “Одоогоор шалгалт үргэлжилж байна. Энэ хэрэг үүссэнтэй холбоотойгоор Монгол улсад суугаа Хятадын элчин сайд хүрэлцэн ирээд байна ” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Монгол улсын нутаг дэвсгэрт дураараа авирласан Хятад иргэдийн үйлдэл хэрээс хэтэрч, нийгмийн уур бухимдлыг төрүүлсээр байгаа энэ цаг үед элчин сайд нь хүртэл хэргийн газар дээр очсон нь даарин дээр давс гэчийн үлгэр болов. Иргэд тэдгээр хятад ажилчдыг “Монгол улсын хуулиар хатуу шийтгэх хэрэгтэй” гэсэн байр сууриа цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсээр байгаа. Үнэхээр уг хэргийг манай улсын хуулиар шийдэх бүрэн боломжтой.
Манай улс хятад улстай ялтан шилжүүлэх гэрээ хийхээр 2005 оноос хойш хүсэлтээ илэрхийлсээр байгаа боловч одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Энэ оны эхний байдлаар Монгол Улсын 153 иргэн 17 улс оронд ял эдэлж байгаагаас олонх нь БНХАУ-д бий гэсэн тооцоо гарсан. Түүнээс хар тамхи зөөвөрлөх, хил гаалиар гаргахыг оролдох зэрэг хэрэгт холбогдсон 34 иргэний 23 нь мөн л Хятадад, долоо нь Хонгконгт хоригдож байгаа аж.
Бүр цаашлаад цаазын ял сонссон таван иргэн байдаг бөгөөд холбогдох элчин сайдын яамдаас насаар нь хорих ял оноох шийтгэлээр сольж өгөхийг хүссэн гэсэн мэдээлэл бас бий. Энэ мэт хүний дайвар ачаа авч гараад, цаазаар авах ял сонсон, харийн шоронд тарчилж суугаа эмэгтэйгээс өгсүүлээд манай улсын иргэд БНХАУ-д ял эдэлсээр байна.
Хэдийгээр хууль тогтоомжийн дагуу буруутай гэдэг нь нотлогдсон ч ман цөөхөн тохиолдлоор хэдэн ялтан эх орондоо шилжин ирж байсныг эс тооцвол чанга хатуу дэглэмээрээ хойт Солонгосын дараа ордог урд хөршийн шоронд манай улсын иргэдийн зүдэрч суугаа. Тэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт тус улсын хуулийг онц ноцтойгоор зөрчсөн хэргээр шүүгдсэн.
Үүнтэй нэгэн адил Монголын төр харийн иргэдийг толгойг нь илээд нутаг буцаачихалгүй, өөрийн улсын хууль дүрмээр чандлан шүүх бүрэн эрхтэй.
Хятад иргэдийн толгойг Монголын төр илсээр л байх уу? | ||
Үзсэн: 1503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.