Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2024-08-29 14:24:44

Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 29-ний 20 цагаас наймдугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 30-наас 2024 оны есдүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 9-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 3-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй