
Наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Барх, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.
Балж, Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-30
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.