Шууд Chart

Өндөр насны тэтгэвэр хэрхэн өвлөгдөх вэ

2024-09-05 14:10:39

Иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол дараах байдлаар тэтгэвэр өвлөгдөхөөр Нийгмийн даатгалын багц хуульд заасан. Үүнд:

1. Аав, ээж нь буюу тэжээгч нь нас барсан тохиолдолд асрамжинд нь байсан 18 нас хүртэлх хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр хэлбэрээр;

2. Өндөр настан нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 20 хувь нь эхнэр/нөхрийнх нь тэтгэвэрт нэмэгдэх байдлаар;

3. Тэтгэврийн нөөц санд хуримтлагдах хөрөнгийг тухайн хүн өөрөө ашиглаагүй тохиолдолд өвлөгдөхөөр тус тус заажээ. 

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


Өндөр насны тэтгэвэр хэрхэн өвлөгдөх вэ  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дуламсүрэн [127.0.0.xxx] 2025-01-09 13:43
38 жил улсад хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэврээ 4 жил аваад бурхан болоход 2024 оноос өмнө нас барсан хүнд энэ хуулийн заалт үйлчлэхгүй гд 70 нас дөхөж байгаа 30 гаруй жил хамт амьдарсан эхнэрт нь энэ 20 хувь нь олгогдохгүй юм бна. Насаараа НД төлчөөд үр шимийг нь үзэхгүй, ийм ялгаварласан заалт байсаар байх уу?
Зочин [127.0.0.xxx] 2024-11-06 07:35
Тэтгэвэр өвлөгдөх ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Бидэнтэй нэгдээрэй