Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-09-09 11:01:56

2024 оны есдүгээр сарын 9-18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд бороо, уулаараа хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, есдүгээр сарын 15-наас сэрүүсч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 1741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй