Шууд Chart

Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ

2024-09-11 13:14:49

Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар, амьсгалын замын цочмог халдвар 28 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн олонх нь уушгины хатгаа хүндэрсэн оноштой байна.

Тус аймагт сумын болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээж, энэ сарын 15-ныг дуустал ажиллана.

2-5 насны хүүхдүүдийг, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн дархлаажуулна гэж Дорнод аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга н.Бибиш хэллээ.


Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй