Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2024-09-15 06:51:55

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өнөөдөр, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна.

2024 оны есдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн болон өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 9-14 хэм, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны есдүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хойд хэсээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй