Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах боловч, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2024 оны есдүгээр сарын 15-ны 20 цагаас есдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Дорнод Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 17-ноос 2024 оны есдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаараа цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хойд хэсээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.