Шууд Chart

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэх шийдвэр ирэх сараас хэрэгжинэ

2024-09-17 10:02:30

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг хоногт мянган төгрөгөөр нэмэгдүүлж, гурван мянган төгрөг болгох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэр аравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Ингэхдээ эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд 310 цэцэрлэгийн 135 мянган хүүхэд хамрагдана.

Улсын хэмжээнд 1400 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид нийтэд нь хэрэгжүүлэхээр шаардлагатай судалгааг хийж байна гэж Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа ярилаа. 


Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэх шийдвэр ирэх сараас хэрэгжинэ   
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй