Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” аяныг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгууллаа.
Аяны хүрээнд “School Police” хамтарсан багийнхан "Хүүхдийн эрх гэж юу вэ", "Хүүхэд төөрөх", "Сургуулийн орчин дахь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.
Мөн “School Police”-д ашиглах урт иштэй шар дарцаг мянган ширхэгийг бэлтгэж Ерөнхий боловсролын 300 орчим сургуульд өгчээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад н.Мөнх-Эрдэнэ ингэж ярилаа.
“Хичээл эхэллээ” аяныг зохион байгууллаа | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.