Сүүлийн 4 жилд 6 аж ахуйн нэгж нийслэлд давс, бодис нийлүүлжээ.
Эдгээр компани тусгай зөвшөөрөлгүй хэр нь бодис импортолж нийслэлд нийлүүлсэн байна.
Мөн оруулж ирсэн бодис нь шинжилгээний бичиггүй, гаалийн бүрдүүлэлтгүй, худалдан авах ажиллагаанд оролцсон гэх албан ёсны мэдээлэл гарч ирээгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил илэрчээ.
Энэ жилийн хувьд нийслэл цас хайлуулах бодис 3 тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж байна.
Иймээс зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар н.Тэрбиш санууллаа.
Сүүлийн 4 жилд 6 аж ахуйн нэгж нийслэлд давс, бодис нийлүүлжээ | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.