Шууд Chart

Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ

2024-09-20 11:00:22

БНСУ-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
 
Төслийн хүрээнд ноос, ноолуурын салбарын сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтанд ээлтэй ажлын байрны соёл, засаглалыг бэхжүүлэх, салбарын түвшинд бодлогын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
 
Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй