Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэн хонох тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2024 оны 09-р сарын 20-ны 20 цагаас 09-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2024 оны 09 сарын 22-ноос 2024 оны 09 сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст ихэнх нутгаар сэрүүснэ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 5286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.