Шууд Chart

Хүүхдийнхээ дархлааг сэргээж, цэгэн иллэг хийж өгөөрэй

2024-09-27 10:00:38

Хүүхдэд зохистой идээ, унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядардаг талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бий.

Нэг нь өсөж яваа махбод, нөгөө нь өтөлж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагддаг.

Эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй.

Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга нь хүүхэддээ цаг гаргаж нуруу, гар, хөлийг нь шар тоё, сүүлний тосоор тосолж, иллэг хийж, тайвшруулаад унтуулж амрааж байх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийнхээ дархлааг сэргээж, цэгэн иллэг хийж өгөөрэй   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй