Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2024-09-27 15:01:07

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 27-ны 20 цагаас 09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 1-6 хэмийн дулаан, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэмийн хүйьнээс 4 хэмийн дулаан, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө хүйтэрч 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө хүйтэрч 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө хүйтэрч 4-6 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 29-нөөс 2024 оны 10 сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд зарим газраар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй