Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Сүмбэрийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Өнөө шөнө Төв аймгийн зүүн өмнөд, маргааш өдөр Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Маргааш өдөр Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 28-29-нд шилжих шөнө говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байх, 29-нд нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024 оны есдүгээр сарын 28-ны 20 цагаас есдүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 7-12 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хүйтэрч 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 30-наас 2024 оны аравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-р сарын 03-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 2684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.