Шууд Chart

Яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

2024-10-01 13:58:50

Монголын улаан загалмай нийгэмлэг болон Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн хамтын ажиллагаа, Япон Улсын Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа “Анхны тусламж, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг” төслийн хүрээнд “Гэмтэгсдийг аврах, эмнэлэг хүртэлх тусламж” болон “Үй олноор гэмтэгсдэд үзүүлэх тусламж” сэдэвт сургалтыг 2024 оны есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний хооронд зохион байгуулж байна.
 
Сургалтад аймаг, дүүргийн нэгдсэн болон улсын төв эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн мэргэжлийн эмч нар хамрагдаж байна.
 
Сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Иргэн-цэргийн харилцааны алба, Австрали, Их Британи, Канад зэрэг улсын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн хамтарсан “Global EMS” байгууллага болон Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, МУЗН-ын сургагч багш нар хамтран чиглүүлж явуулна.
 
Энэхүү сургалтад хамрагдсан аймаг, орон нутгийн болон нийслэлийн дүүргийн эмнэлгүүд дэх Яаралтай тусламжийн эмч нар тухайн орон нутгийн Улаан загалмайн хороодтой гэрээ байгуулан хамтран ажиллаж, Анхны тусламж үзүүлэх сайн дурын идэвхтнүүдийг тасралтгүй сурган дадлагажуулж, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах юм.
 
Цаашид МУЗН, ЭМЯ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг нь дээрх олон улсын байгууллагуудтай хамтран “Яаралтай тусламжид олон нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган, Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт, Анхны тусламжийн улсын уралдаан зэргийг зохион байгуулан тогтмол хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 

Яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй