Шууд Chart

Н.Баатар, А.Алтанхуяг нар ахмадын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

2024-10-10 09:35:07

Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртлээ. 

Н.Баатар Дэлхийн хошой аварга болж буй бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа.

Ш.Баянмөнх тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Н.Баатар, А.Алтанхуяг нар ахмадын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй