Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Бугант, Булганы Баян-Агтад хамгийн их цас оржээ

2024-10-21 11:32:37

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Завхан, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Говь-Алтайн зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-20.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад 20.0 см, Завханы Цагаанчулуутд 19.0 см, Булганы Хангал, Баянхонгорын Баянбулагт 16.0 см, Хүрээмарал, Хэнтийн Дадалд 15.0 см, Норовлин, Архангайн Чулуут, Түвшрүүлэх, Баянхонгорын Гурванбулагт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 


Сэлэнгэ аймгийн Бугант, Булганы Баян-Агтад хамгийн их цас оржээ  
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй