Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.09.06/

2014-09-06 09:02:01

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 6. Бямба гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 12. Санчир гараг. Булаагч одтой, 3 хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Адал явдалт өдөр. Ямар нэгэн хэрэг явдлын ачаар тогтсон хэв маягаасаа гарах бөгөөд амьдралыг үзэх үзэл өргөжнө. Тамирчид багийнхан тарснаас болоод хүч сорьсон байдалд байхаас аргагүй болно. Зоригтой бай, чадах бүхнээ хий. Гарах үр дүнд нь санаа бүү зов. Авьяас чадвараараа бусдад сэтгэгдэл төрүүлэх боломж байгаа бөгөөд таны өрсөлдөгч бол зөвхөн өөртөө эргэлзэх.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Гэр бүл ажлын санхүүтэй холбоотой бүхнийг хойшлуул. Үл хөдлөх хөрөнгөө ашигтайгаар худалдахаар найдаж буй хүмүүс урам хугарна. Хэрэв үүрэгт ажлаа хийх шаардлагатай бол урагш зүтгэ. Ихэнх үхэрийнхний хайр дурлал таагүй байгаа тул хайр дурлалын тал дээр түр хүлээ. Хэдийгээр энэ нь бүхий л урилгыг хүлээн авах таатай сар боловч дангаараа тэмдэглэсэн үдэшлэг, тэмдэглэлт баяр энэ үдэш төлөвлөснөөр болохгүй. Гадуур гар, гэхдээ хэт их наадсаны хэрэггүй.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Өнөөдөр гэр бүлийн уур амьсгал сайхан байх болно. хэрэв та хэн нэгэнд амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ хүрснээр та харилцаагаа бэхжүүлж мөн хүндлэл хүлээх болно. Та энэ өдөр бүхнийг өөрөө хийх бөгөөд гаргасан оролдлого бүр тань таатай үр дагавар авчрах болно. Ах эгч хамаатан садныхаа гэр орны ажил болон хичээлд нь тусла.

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Энгийн өдөр. Эрэгтэй мэлхийнүүдийн сэтгэл санаа эрс хувирах, хямрах, дотоод түгшүүр нь хайрттайгаа харьцах харьцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хайрттайгаа илэн далангүй, итгэлтэй харилцан ярилцсанаар эв найр, зөвшилцлийг эргүүлэн авчирч чадна. Харин эмэгтэй матрууд өнөөдөр өөрийн санхүүгийн амжилтынхаа суурь үндсийг тавьж чадна.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Шаргуу тэвчээр, амьдрах чадвар, өөдрөг үзлээр өнөөдөр тулгарах бэрхшээлүүдийг даван гарна. Амралт зэрэг хувийн асуудлуудад, ялангуяа амралт зугаалга, очих газрууд, илгээмжийн асуудлуудад сэтгэл татагдана. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад ганц бие эрчүүд бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай, хайр дурлалтай холбогдоно.

 

 

Охин (8/23-9/22)   

Энгийн өдөр. Ажлын боломжоо шалга. Санхүүгийн асуудлаа шийдэж, өндөр орлого олох боломжтой. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Бусад хүнээр өөрийн санал бодлоо илэрхийлүүлэхээсээ илүү өөрөө өөрийгөө илэрхийл. Ажилдаа болон гэртээ эрүүл байх хэрэгтэй. Аль болох стрессээ бууруул. Ажилтай ээж нарт үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байна. Үүнд санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Эерэг өдөр. Хүмүүст өөрийн зовлонг хүндрүүлэхийг нь бүү зөвшөөр. Өнөө орой байнга очдог газраа дахин очихын оронд ойролцоох бясалгалын төв рүү яв. Ийм уур амьсгал танд яаж нөлөөлөхийг та хэзээ ч таахгүй. Энэ амьдралд чинь бүхэл бүтэн шинэ эерэг хандлагыг өгөх болно.

 




Хилэнц (10/23-11/21)   

Бүтээлч өдөр. Өнөөдөр та маш бүтээлч байх бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Амрах ажиллах цагаа зөв зохицуулбал амжилтанд хүрнэ. Танд атаархсан зарим нэг хүмүүс танд саад хийж, ажлыг тань удаашруулахыг оролдоно. Компьютер утаснаас хол байж, зурагтаа унтрааснаар танд маш их чөлөөт цаг гарах болно. Таны нэр хүнд өсөх бөгөөд хүн болгон тантай харилцаа тогтоохыг хүсэх болно.



 


 Нум (11/22-12/21)   

Амрах өдөр. Тавтай сайхан амьдрах цаг ирж байна. Ээлжийн амралтаа төлөвлөх, аялал, жуулчлалаар явах талаар бод. Оюун санаагаа цэгцлэхийн тулд амралтын өдрүүдээ ганцаар өнгөрүүлэхийн шийдэх бололтой. Үдээс хойш таагүй мэдээ авч болзошгүй. Магадгүй дотны хүмүүст тань таны тусламж, дэмжлэг хэрэг болсон бололтой.

 

 

 

Матар (12/22-1/19)   

Хоёрдмол өдөр. Таны нөхөрлөлд гарч байгаа асуудлууд та бусадтай харьцахдаа өөрийн эмзэг талаа үзүүлдэггүйтэй холбоотой. Өөртөө итгэлгүй зан чинь таныг тогтворгүй мэт болгож байна. Хэрвээ танд өөрийн айдсаа ярих эсвэл сэтгэл хөдлөлийнхөө талаар шударгаар ярилцахад хэцүү байдаг бол мэргэжлийн зөвлөгөө авах нь чухал. Тэдний мэдлэг чадвар, туслалцаа танд үр дүнгээ өгнө.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Хянуур байх өдөр. Ажлаа хийхээсээ өмнө өнөөдрийн төлөвлөгөөгөө дахин нэг хянаж шалгаарай. Учир нь өчигдөр сайхан санагдаж байсан зүйл тань өнөөдөр өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөгдсөнд муу зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Хамт ажилладаг ухаантай ахмад хүнтэй ярилцахаар цаг гарга, зөвлөгөө ав. Өөрийнхөө мэдлэгээ бусадтай хуваалц.

 



  Загас (2/19-3/20)

Амрах өдөр. Та өөртөө зав чөлөө гарга. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэмжээнээсээ их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх вий. Шүлэг зохиол, уран зураг зэрэг дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл. Аливаа судалгаа шинжилгээний ажил амжилттай явагдана.


Өнөөдрийн зурхай /2014.09.06/  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй