
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 13. Адъяа гараг. Тооно одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Цухалдуулсан өдөр. Жижиг асуудлууд саатал нь энэ сайхан өдрийг баллана. Хэн нэгэнд хүчтэй дурласнаар бүх л бодлыг тань тэр хүн эзэмдэн дахин уулзах хүртэл тэвчихэд хэцүү байна. Гэхдээ энэ нь сэтгэл тань өөрчлөгдсөнийг мэдэх хүртэл үргэлжилнэ. Мөнгөний бага зэрэг бэрхшээлээс болж гадагш гарч хөгжилдөхөд саад болох боловч мөнгө зээлж, өрөн дээрээ нэмэхээсээ илүүтэй чадлынхаа хэмжээнд байх хэрэгтэй бөгөөд бусдын сэтгэлд нийцүүлэн тэдний амьдралын хэв маягтай зохицохгүй байж болно.
Үхэр (4/20-5/20)
Сайхан өдөр. Та өдрийн турш олны анхаарлын төвд байх болно. Өөрийн гадаад үзэмж, хувцаслалт, үс засалтандаа анхаар. Дэлгүүр хэсч өөрийн дураар байхыг хүсч байгаа бол яг одоо үүнийг хий. Хэрэв та оёдлын машин дээр бүтээлчээр ажиллавал өөрийн хувцас хунараа янзалж, нэмэгдүүлж болно. Энэ нь таны авьяасыг нээж мөнгөө хэмнэхэд тусална.
Хамтатгах (5/21-6/21)
Аз гийсэн өдөр. Төрийн албан хаагч ихэрүүдэд шинэ албан тушаал санал болгож магадгүй. Бодолгүйгээр шууд зөвшөөр, удахгүй таны амьдрал мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Амралтын өдрийг маш үр дүнтэй өнгөрүүлж амжилтын оосороосоо атгаад аваарай. Таны түлхүүр ба нууц айдас биеллээ оллоо, одоо зоригтойгоор урагшил.
Мэлхий (6/22-7/22)
Тайван амгалан өдөр. Хайр дурлал, харилцан ойголцоход таатай. Өнөөдөр та материаллаг сайн сайхан байдлынхаа үндэс суурийг тавьж чадна. Оройдоо хайртдаа сэтгэл дундуур болох боловч удалгүй бие биенийгээ ойлгож, үгүйлэх болно. Энэ өдөр жолооны ард анхаарал, болгоомжтой байхад илүүдэхгүй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр дэлгүүр хэсэн онцгой бэлэг худалдаж авах, гэр орноо тохижуулах, мөн найз нөхөдтэйгөө цагийн хөгжилтэй өнгөрүүлэх, дуртай сонирхлоо хөгжүүлэхэд таатай өдөр. Спортод дуртай нь том тэмцээнд оролцохоор шийдэхдээ сэтгэл хангалуун байна. Бусад гоонь эрчүүд ажлын дараа хамт олонтойгоо гадагш гарцгаана. Өнөө орой таны байгуулсан хожил урт хугацааны хайр сэтгэлийн анхны алхам байх болно.
Охин (8/23-9/22)
Бүтээлч өдөр. Ханцуйгаа шамлан, хуумгай хийж орхисон үүрэг даалгавраа хийхэд тохиромжтой. Бичиг хэргийн ажлаа ангилж хийх зүйлсийн жагсаалтандаа анхаарч, өмнө хийснээ засах нь танд гайхалтай чөлөөт байдлыг олгох болно. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн хөгжил дэвшилд бүү саад бол. Дур хүслээ илэрхийл.
Жинлүүр (9/23-10/22)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Өнөөдөр та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч байх хэрэгтэй. Таны өөрийн эрч хүч, төрөлхийн энэрэл нигүүлсэл өндөр байгаа тул их олон зүйлийг хийж дуусгана. Ширээн дээрх бүх ажил хэргээ хийж дуусгах хүртлээ та маш их эрч хүчтэй байна. Хэрвээ та ямар нэг бонус юм уу эсвэл хувь хүлээж байгаа бол энэ чинь аль хэдийн наашаа гарчихсан байна.
Хилэнц (10/23-11/21)
Урам зоригтой өдөр. Та гэрээсээ гарч, гадаад ертөнцтэй танилцахыг маш ихээр хүсэх болно. Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим нэг нь олон хүмүүсийн өмнө индэр дээрээс үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно.
Нум (11/22-12/21)
Анхааралтай байх өдөр. Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан, тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах, хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийн үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.
Матар (12/22-1/19)
Анхааралтай байх өдөр. Хосууд хамтдаа зүтгэ, тэгвэл хэн хэн чинь зорилгодоо хүрч чадна. Санамсаргүй зардлаас болоод аяллын төлөвлөгөөнүүдээ хойшлуулж магадгүй. Гэхдээ энэ нь танд замын маршрутаа боловсронгуй болгох боломжийг өгнө. Хүүхэдтэй ажилладаг хүмүүс эсвэл хүүхэдтэй хүмүүсийн хувьд өнөөдөр тэдэндээ анхаарал тавиарай.
Хумх (1/20-2/18)
Шинэчлэл хийх өдөр. Цаг үрж, сэтгэл зовоосон асуудлаас аль болох хол байж өөрийгөө чөлөөл. Хүүхэд насны дурсамжаа эргэн санах нь сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Таныг жаргалтай болгож чадах тийм л зүйлийг хий.Та эргэлтэн дунд байна тиймээс одоо юунд ч битгий санаа зов. Ажлын салбартаа бяцхан өөрчлөлтийг хийх цаг нь болж.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Таны оюун ухаан хурц байж та гоо үзэсгэлэнтэй байж чадна. Бизнесийг зугаа цэнгэлтэй хослуулах нь урт хугацааны эерэг үр дүн авчирна. Ялангуяа, та худалдааны сүлжээний гэрээ байгуулах гэж байгаа бол үр дүнд хүрнэ. Амьдралын чинь мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон байна. Бүлгийн амлалт нь баярлуулахаасаа илүү чирэгдэл учруулж магадгүй.
Өнөөдрийн зурхай /2014.09.07/ | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.