Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн

2024-11-04 14:33:21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 5-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний 20 цагаас арваннэгдүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -21-26 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 0-2 хэм  хүйтэн байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 06-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй