Шууд Chart

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна

2024-11-25 13:09:57

2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Халх голын сав нутгаар, 28,29-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 12 дугаар сарын 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулархаар байна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 13-18 хэм, өдөртөө бүх хэсгээр 5-10 хэм хүйтэн байна.


Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй