Шууд Chart

Б.Дөлгөөнийг “Тамирчны алдар” цол тэмдгээр шагналаа

2014-09-08 14:58:18

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 11-4 ангид сурдаг тэрээр бага байхын бөхийн спортод сонирхолтой хүүхэд байжээ. Аав нь бөхөд их дуртай гэнэ. Тэрээр ярихдаа “Дөрвөн жилийн өмнө Налайх дүүргийн уугуул н.Батцэцэг эгч Залуучуудын олимпийн наадмаас анхны алтан медалийг авчирч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болж олимпоос алтан медаль авна гэдэг хүсэл мөрөөдлийг тээж 2010 онд Мөнхбаяр багшдаа шавь орж байлаа. 2010 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж, багштайгаа хамт олимпд бэлдсэн” хэмээсэн юм.


Б.Дөлгөөнийг “Тамирчны алдар” цол тэмдгээр шагналаа  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй