Шууд Chart

50-иас дээш ажилтантай байгууллага ахмад настан ажиллуулах эрх зүйн зохицуулалттай болно

2024-11-25 16:40:50

Монгол Улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэг.

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулиар өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулахаар тусгалаа.

Цаашид хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


50-иас дээш ажилтантай байгууллага ахмад настан ажиллуулах эрх зүйн зохицуулалттай болно  
Үзсэн: 3690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-01 17:49
Тэтгэвэрт гараад ажилласан чинь НД 10 хувь ХАОАТ 10 хувь лаг их татвар авдаг юм бна лээ
Зочин [127.0.0.xxx] 2024-11-28 13:43
Сар бүр цалингын 20% буюу 240000к төлөөд бүтэн жилд 20000р тэтгэвэр нэмж өгдөг басамжилж доромжлоод ч баигаа юм шиг
Зочин [127.0.0.xxx] 2024-11-28 13:38
Одоо бүр нэмэгдэл нь ч орохоо больсон тэтгэвэрийнхэн үилчилгээний баигууллад ажиллаад даатгал төлөхгүи баиж болох уу
Зочин [127.0.0.xxx] 2024-11-26 11:30
700к-төг-ний 10%(хөнгөлөөд шүү) 70к төг сард, жилдээ 840к нийгмийн даатгалд хураагаад тэтгэвэр дээр 6к нэмнэ Арай шулж байгаа бишүү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-26 09:09
Ахмад настан би тэтгэвэрт гарсаны дараа 8 жил ажиллахдаа нийгмийн даатгалаа төлөөд явахад сард цалингийнхаа 20% төлдөг, гэтэл надад 2000-6000 к нэмдэг, дэндүү шулаад бгаа шүү. Бид чинь робот уу??
Зочин [127.0.0.xxx] 2024-11-25 17:04
Ахмад настан бид хөдөлмөрлөөд нийгмийн даатгал төлөөд яваад байхад тэтгэвэр дээр маань нэмэлт гэж 20000 төгрөг нэмдэг нь шудрага ардчилал уу би сард цалингийхаа 20%- г нийгмийн даатгалд төлдөг гэтэл над 20000 төгрөг нэмнэ ёстой арай дэндүү шулаад байна

Бидэнтэй нэгдээрэй