
Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нас баралтын 95 гаруй хувь нь хепатит B, C, D вирусын архаг халдвараас үүдэлтэй юм.
Энэхүү тулгамдсан асуудалд “Оном” сан 2012 оноос хойш анхаарал тавьж үйл ажиллагаа явуулсаар иржээ. Энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж вируст хепатиттай үндэсний хэмжээнд эрчимтэй тэмцэх үүднээс “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлан, эрдэмтэн судлаачидтай хамтран цогц бодлого боловсруулан ажиллаж байна. “Оном” сангийнхан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ албан ёсоор илэрхийлжээ. Тодруулбал, тэп “Gilead Sciences” компанийн Sovaldi (Софосбувир) эмийг Монгол Улсад бүртгэх, эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж тодорхой хувийг төрөөс даах, гааль болон нэмүү өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөх, эрүүл элэг үндэсний хөтөлбөрт эмч, ажилтнууд ажил үүргийн дагуу оролцох эрх зүйн зөвшөөрөл олгох хүсэлт тавьжээ. Софосбувир эмийг дэлхийн 40 орчим оронд хепатит С вирусын эмчилгээнд хэрэглэж үр дүнгээ өгөөд байгаа тул манай оронд хөнгөлөлттэй үнээр худалдаалах боломжтой гэж үзжээ.
“Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр улс орон даяар 530 орчим эрүүл мэндийн байгууллага түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, иргэдэд хепатит B вирусын вакцинжуулалтыг хийх юм байна. Мөн халдвар авсан иргэдийг eleg.mn, 151103 дугаарт бүртгэж эмчилгээнд хамруулах аж. “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр хэрэгжвэл 2020 он гэхэд хепатит С вирусыг устгах, элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг 50 хувиар бууруулах юм байна.
2020 он гэхэд хепатит С вирусыг устгах зорилт тавьжээ | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.