2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 12 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 04-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, 07, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууран.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12 дугаар сарын 01-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-24 хэм, бусад хэсгээр 14-19 хэм, өдөртөө бүх хэсгээр 6-11 хэм хүйтэн байна.
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.