Шууд Chart

Өнөөдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах өдөр

2024-11-29 14:46:32

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтэж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг бол манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна.

Зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэдийг дурсах өдрийг дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сард дурсан өнгөрүүлдэг.

Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэх талаар уриалах, сурталчлах, яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.

Нийтэлсэн: О.Ундармаа

Өнөөдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах өдөр  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй