Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.09.09/

2014-09-09 06:36:09

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 9. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 15. Ангараг гараг.  Шувуун хушуут одтой, 9 улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Арвидах Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран  6 цаг 30 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Од эрхэс биеэ барьж бусдад уруу татагдахгүй байх, харилцаа холбоогоо хягаарлахыг зөвлөж байна. Санхүүгийн алдагдалд эсвэл бие тавгүйтэх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй худалдан авалт хийхийг хориглоно. Ахмад настангууд гэмтэх бэртэхээс болгоомжилж зам хөндлөн гарахдаа туйлын болгоомжтой бай.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Энгийн өдөр. Гэнэтийн зүйлд бэлтгэлтэй бай. Одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа хүмүүс ажлаасаа гарч шинэ ажилд орох боломжтой. Хамт ажилладаг хүндээ дурласан бол олон зүйл гайхшралд оруулна. Зөн совин тань маш олон сонирхолтой зүйл рүү хөтлөх болно. Энгийн байхыг хичээ. Хурц түргэн зангаас болгоомжил

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Эерэг өдөр. Энэ сайхан өдөр та тайвширч амрах хэрэгтэй. Ажлаа түр хойш тавь. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй баяр хөөртэйгөөр өнгөрүүлэх нь чухал. Зарим ихэрийн ордныхны хувьд гэр бүлд нь шинэ гишүүн нэмэгдэж байхад зарим нь насанд хүрсэн хүүхдээ хадмых руу нь үдэж өгөх болно. Амьдарч буй орчиноо солих боломжтой байна. Байраа зарах эсвэл шинэ байр худалдан авах гэж буй хүмүүст сайхан цаг тохиож байна

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Сайн өдөр. Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла. Эсрэг хүйстэндээ амжилтаа бүү гайхуул. Гэр бүл батлуулах үр тогтооход таатай өдөр. Эмчилгээг хойшлуулж болохгүй. Тус ордонд төрөгсөд энэ өдөр алсын замд гарахаас зайлсхий. Нялхас хөгшидөд нэлээн ширүүн өдөр болно.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтана. Та сэргэлэн байж, маргаашнаас эхлэх ажлын долоо хоног, энгийн стрессийг төвөггүйхэн давж чадахаар байна. Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Залуус спортын арга хэмжээнд оролцох нь танд бахархах сэтгэл төрүүлнэ.

 

 

Охин (8/23-9/22)   

Боломж дүүрэн өдөр. Уран бүтээлч охины ордныхны бүтээл туурвих байдал нэмэгдэн онгод орох өдөр. Өнөөдөр өөрийнхөө хүч чадлыг бусдад харуулахад сайн өдөр боловч мөнгө, хайр дурлалтай холбоотой асуудап хүндхэн байна. Хайр дурлалтайгаа учирсан хүмүүс үр шимийг нь хүртэнэ. Гэвч шинэхэн хосуудад эмзэг бие биендээ туних асуудлууд үүснэ. Мөнгөндөө чанга ханд.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Шалгууртай өдөр. Өнөөдөр хувь хүний өсөлт дэвшилтэд ахиц гарна. Та албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч байхаас үл хамааран бусадтай харьцаа холбоо тогтоох нь тааламжтай. Ингэснээр танилын хүрээ тэлж, ашигтай үйлчлүүлэгч, шинэ саналыг олж авч чадна. Гэвч энэ өдөр та хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул баяжуулна гэсэн амлалт, хийсвэр ажилд оролцохоос сэргийл. Өдрийн туршид тайван, цэгцтэй байхыг хичээ. Бусад хүмүүс таны үзэл бодлыг сорин, шүүмжлэхэд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та өнөөдөр хэт мэдрэг байна.




Хилэнц (10/23-11/21)   

Ажилдаа хэт улайрах эсвэл бие махбодын ихээхэн ачаалал шаардсан том төсөл таны хүчийг барж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хамтран ярилцагчийнхаа санаа бодлыг сонсохгүй, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдтэйгээ харьцах тогтвортой харилцан итгэлцсэн харьцааг эвдэнэ


 


 Нум (11/22-12/21)   

Бүтэлтэй өдөр. Таны зорилго хэзээ ч бүтхээргүй санагдсан ч бүү бууж өгөөрэй. Таны өөртөө итгэлтэй шийдэмгий байдал тань таныг зоригжуулж амжилт авчрах магадлалтай. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын дундах асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харилцан ярилцаж нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална. Магадгүй хэн нэгэн өр зээл авчихаад хэлэлцээрийг даган мөрдөхгүй байж ч болно. Эсвэл хамтран ажиллагч тань ажилдаа ач холбогдол өгөхгүй байж ч болох юм.

 

 

Матар (12/22-1/19)   

Таатай өдөр. Сар таны найз нөхдийн хэсэг болох найз нөхдийн хэсэгт байрлана. Тиймээс ирж буй долоо хоногийн туршид найз нөхдийнхөө хүрээг тэлэх, шинэ клубт нэгдэх, ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэн, үзэл бодлоо хуваалцах зэрэг үйл явдлууд тохионо. Та энэ таатай боломжийг үр ашигтай ажилд зарцуул. Шинэ төсөл, шинэ ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Та мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх бололтой.
 

 


  Хумх (1/20-2/18)   

Энгийн өдөр. Таны сэтгэл татам байдал чинь гоо үзэсгэлэнг захирахаас гадна хүн бүр дээр ажиллах болно. Хэрвээ та хоцорсон бол битгий өршөөл хүс. Хоцорсоноо тайлбарлах ямар нэг оролдлого эсвэл өөрийнхөө үйлдлийн сөрөг нөлөөг багасгах нь даргын дэмжлэгийг авах болно. Өөрийнхөө хувиарыг сайн хар. Эс тэгвээс чухал уулзалтаа мартаж магадгүй. Өнөө орой хоцорсон ажлаа нөхөж ав.


 



  Загас (2/19-3/20)

Тайван бус өдөр. Сэтгэл санаа тогтворгүй байж болзошгүй. Шаардлагатай гэж бодсон зүйлээ хийхээр зэх. Гэхдээ таны ухамсарт хүсэл ба бусад хүн танаар хийлгэхээр завдаж байгаа зүйл нь хашааны хоёр тал мэт зөрөлдөх магадлалтай. Энэ бүхэн бусдын танд итгэх итгэлийг алдруулж болзошгүй.

 


Өнөөдрийн зурхай /2014.09.09/  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй