Өнөөдөр 2024 оны өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ.
Шалгуулагч шалгалтын суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагчид хариултын хуудас будах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө. Нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 3, 21, 23, 50, 84 дүгээр сургуулийн байранд зохион байгуулж байна.
Шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна. Хэрэв зөвлөгөө авах бол 70119498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай бол ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой. Шалгалт энэ сарын 8-нд өндөрлөх юм.
Өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл, бичгээр эхэллээ | ||
Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.