Шууд Chart

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2024-12-16 11:00:01

2024 оны 12 дугаар сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 19-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 25-30 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 18780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Д.Буянэрдэнэ. Б.Х.Р Фото зурагчин Мужаан сийлбэрчин [127.0.0.xxx] 2024-12-20 01:10
Монголын үндэсний радио, телевиз, Ус цаг уурын хамт, олондоо, өнөөдөр маргааш, 7-10 хоног, ШИНЭ сарын шинж, мэдээг, Монголын үндэсний РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР урьдчилан цаг агаарын мэдээ мэдээллээ байнгаа, ард түмэндээ хүргэдэг. Би өөрөө урьдчилан ЦАГ АГААРЫН мэдээллээ РАДИОГООР сонсож хувийнхаа ажилаа, төлөвлөн бэлдэж, явдагаа. Сэтэгдэл 100% -явдаг шүү. 2024.12.20.
Bayntsetseg [127.0.0.xxx] 2024-12-17 17:58
ondor
Зочин [127.0.0.xxx] 2024-12-16 15:59
Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2024-12-17 15:28
hi

Бидэнтэй нэгдээрэй