
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан “Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр’’-ийн хоёрдугаар ээлжийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн нийт 110 тогооч хамрагдаж байна. Энэ сургалтын онцлог нь Монгол, Солонгосын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон агуулгатай бөгөөд 14 хоног үргэлжилнэ.
Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр хичээлийн агуулгад
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент;
- Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог болоод хооллолтын байдал, шим тэжээл эрүүл мэндийн асуудлууд;
- Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент /хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ/;
- Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хяналт;
- Хоолны газрын менежмент /тоног төхөөрөмжийн төлөвлөлт/;
- Хоол үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, технологийн боловсруулалт;
- Шим тэжээлийн үндсэн ойлголтын тухай онолын хичээлүүд багтсан болно.
Сургалт нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх ба ирцийн үнэлгээ, шалгалтын онооны нэгдсэн дүнгээр амжилттай төгссөн тогооч нарт гэрчилгээ олгох юм байна.
Хүүхдийн хоолны тогоочийг мэргэшүүлнэ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.