Шууд Chart

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2025-01-12 12:33:27

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагын төлөөллүүд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нарын албаны хүмүүстэй уулзаж, салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлоос ангид байх, эрсдэлийг бууруулах, шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх талаар санал солилцлоо.

Авлигатай тэмцэх газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, үр дүнд суурилсан, бодитоор хэрэгжихүйц төлөвлөгөө боловсруулан, ажлаа эрчимжүүлнэ.

Харин энэ салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлын эсрэг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, төрийн үйлчилгээний мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүргэх арга замыг сайжруулах, салбарын цахимжилт, их өгөгдлийг нэвтрүүлэхэд анхаарч, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг сайжруулж байгааг онцоллоо.

  • 2025 онд Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
  • Шударга, ил тод, хариуцлагатай байдлыг салбарын хэмжээнд нэмэгдүүлэх,
  • Соён гэгээрүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Авлига, ашиг сонирхлын эсрэг удирдлагын манлайлал, санаачилгыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх,
  • Хяналт шалгалт хийх, эрсдэл бүхий ажил мэргэжил, үйлчилгээний судалгааг хийх, илрүүлэх, зөвлөн туслах, асуудлыг шийдвэрлэх,
  • Эрх бүхий холбогдох байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөрчлийг арилгана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй