
Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн мөрөөр Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд иргэн, ААНБ-уудаас санал авч байгаа бөгөөд саналаа 2025 оны нэгдүгээр сарын 31-ний дотор https://mcud.gov.mn/forum/40 линкээр орж өгнө үү гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам, нөхцөл шаардлагад оруулах санал авч байна | ||
Үзсэн: 442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.