Шууд Chart

Хуульч, сэтгүүлчид клуб байгууллаа

2025-01-13 17:29:06

“Сэтгэхүйн тойрог” хуульч, сэтгүүлчдийн клубыг өнөөдөр нээлээ.

Энэ клуб нь хууль зүйн мэдээллийг нийгэмд илүү хүртээмжтэй болгох, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой юм.

Олон улсын туршлагаас харахад хуульч, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулах бус, олон нийтийн амьдралд чухал өөрчлөлт авчрах боломжийг олгодог.

АНУ-ын "The Marshall Project", "ProPublica", Их Британийн "The Bureau of Investigative Journalism", Францын "Mediapart", Германы "Correctiv" зэрэг байгууллагад хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах томоохон нөлөөлөл үзүүлсэн.

Мөн Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) нь хуульчид, судлаачид, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хүчийг харуулсан томоохон жишээ юм. Тэд олон улсын хэмжээнд авлига, хүний эрхийн зөрчил, хууль бус санхүүгийн урсгал зэрэг асуудлыг ил болгож, бодит өөрчлөлтүүдийг авчирсан.

“Сэтгэхүйн тойрог” клуб бодитой, үнэн зөв, нийгэмд ач холбогдолтой мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд судалгаа, сурвалжилга, хууль зүйн боловсролыг хослуулсан, олон улсын жишигт нийцсэн арга барилаар ажиллана.

 


Хуульч, сэтгүүлчид клуб байгууллаа  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй