Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.09.13/

2014-09-13 09:30:09

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 13. Бямба гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 20. Санчир гараг.  Гоё хүүхэн одтой,  5 шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Бүхийл харилцаа холбоонд таагүй өдөр. Од эрхсийн таагүй байрлал ажилдаа буруу тооцоо хийх эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүйг анхааруулж байна. Таны албаны болон нийгмийн байр суурь ганхаж магадгүй. Бусдын тусламжаас бүү татгалз.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд өдөр. Та ажил дээрээ хийх үйлдэлдээ анхааралтай байх хэрэгтэй. Шургуу ажиллах нь ноогдол ашгийг өсгөнө. Дүрэм журам нь ядаргаатай санагдавч ямар ч нөхцөлд баримтлах шаардлагатай. Ажил дээр ч бай, гэртээ ч бай ялгаагүй амрах боломж олдохгүй.

 


 

 

Хамтатгах (5/21-6/21)

Таны эд хөрөнгө ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна. Таны амьдралд тохиолдож байгаа асуудлуудын талаар эсвэл та юу бодож байгаа талаар илэрхийлэхэд тань хялбар байх болно. Гэрийн эсвэл цэцэрлэгийн засал чимэглэл хийхдээ сайтар бодох хэрэгтэй. Энэ үдэш баяр тэмдэглэхэд таатай байх болно.

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Бүтээлч өдөр.Уран бүтээлч мэлхийнхний хувьд онгод нь орох ба сайхан санаанууд ар араасаа л хөврөх болно. Тэдгээр санаанууд агаарт уусаад замхарчихаас өмнө цаасан дээр буулгаад ав.Албан тушаал ахих юм бол танаас өндөр хувийн хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхэд биеэ дайчил.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Бодолд автах өдөр. Хэрэв танд тусгай газар байдаг бол тэндээ ганцаар байх өдөр мөн. Бусад хүмүүс таны өгөөмөр занг хүлээн зөвшөөрнө. Та бусдад чадлынхаа хэрээр тусалвал сэтгэлийн баяр жаргалыг эдэлнэ. Дараагийн хэдэн сард бүтэлгүйтсэн зарим ажлаа дахин хийхэд бүтэмжтэй. Тогтворгүй хайрын асуудлаа сонирхолтой болгохыг хичээ. Энэ өдөр мөн аливаа бичиг цаасны ажил, зохиол бүтээлээ шалгаж цэгцлэн, дараагийн шатанд шилжүүлэхэд таатай.

 

 

Охин (8/23-9/22)   

Амрах өдөр. Өнөөдөр амарч тэжээл нь суусан баттерейгаа цэнэглэ. Өдрийг сайхан эхлэхийн тулд өглөөний цайгаа орондоо ууж, олон зүйлийг бүү бод. Хэн нэгэн хүнд туслах зэрэг таны өгөөмөр байдал нилээн дээшилнэ. Ингэснээр та сэтгэл ханамжийг хүртэх болно. Үдээс хойшдоо гадуур найзуудтайгаа гарч, зугаалж цэнгэх эрч хүч авах болно.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл хангалуун байна. Та өнөөдөр мэргэн ухаантай байна. Өөрийн зөн совиндоо итгэлтэй байж, зовлон жаргалаа бусадтай хуваалц. Ихэнх хүмүүсийн хувьд баяртай өдөр болох ба та эрч хүчээ чөлөөтэй байлган амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Дараагийн 4 хоногийн туршид та амьдралаа дүгнэж цэгнэн, зорилгоо төлөвлө. Энэ өдөр аялалд гарах болон аялалтай холбоотой асуудлуудыг амжуулахад таатай.




Хилэнц (10/23-11/21)   

Ямар нэгэн чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таагүй өдөр. бусадтай харилцаж тохирсон зүйлс найдвар муутай болно, түншүүддээ сэтгэл гонсойно. Найз нөхөдтэйгээ харьцаа муудах, эсвэл сэтгэл санаа тавгүйтүүлэх таагүй мэдээ хүлээн авах бололтой. Сэтгэл санаа тогтворгүй болох нь хосуудын харилцан ойлгоцолд саад болно.



 


 Нум (11/22-12/21)   

Таатай өдөр. Өнөөдөр та тайван амарч юмсыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ганцаараа байх хүсэл төрж нам гүм тайван орчинг мэдрэх болно. Оюун санаагаа тайвшруулж цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад таатай. Ганцаараа байснаас үүссэн чимээгүй орчин танд өөрийгөө сонсох боломж олгох бөгөөд та өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгож зарим нэг асуултанд хариулт авах магадлалтай. Сонссон бүхэндээ бүү итгэ. Нууц зүйл ярихдаа болгоомжтой байгаарай. Тантай ойр буй хэн нэгэн танд атаархаж таниас урваж магадгүй байна.
 

 

Матар (12/22-1/19)   

Таатай өдөр. Санхүү мөнгөний асуудлыг хэлэлцэж эхлэхэд та илүү санаачилгатай байж, ашигтай байдалд хүрч чадна. Та хэрвээ сайтар тунгаан бодож бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Өр зээлээ бусдаас амжилттай нэхэмжилж авах байх. Хувиараа бизнес эрхлэгчид энэ өдөр амжилттай. Та найз нөхдийнхөө бага ч болов тусыг үнэлэн талархлаа илэрхийл.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Асуудал шийдвэрлэх өдөр. Та гэртээ нэг хямралаас болж дуудагдаж ирэх бололтой. Тэр хэлсэн, энэ хэлсэн гэж нэгнийг битгий барьж ав. Бүхэл бүтэн зүрхийг бүхэлдээ өөр харагдахаар эргүүлчихсэн бололтой. Дашрамд хэлэхэд болох бүгдийг хийсэн. Байрны эзэн эсвэл эцэг эхэд чинь асуудлууд гарч ирэх бололтой. Харилцаагаа битгий тасал. Асуудал тооцох болно. Тиймээс одоо үүнийг шийдвэрлэ.

 



  Загас (2/19-3/20)

Идэвхтэй өдөр. Хувийн болон нийгмийн салбарт олон хүнтэй холбогдож, ажиллах бололтой. Та сэтгэлийг тань амраадаггүй нэгэн зүйлээ ил гаргаж, бусадтай холбоо тогтоохыг оролдох байх. Нийгэм дэх байр суурь тань тодорхой болж ирнэ. Өнөөдөр харилцаа холбоогоо өргөтгөх, нийт хамт олны дунд өөрийгөө ойлгуулахад нэн тааламжтай. Хайр дурлалын холбоо өөрийгөө илэрхийлэх боломжийг тань хязгаарлана.

 


Өнөөдрийн зурхай /2014.09.13/  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй