
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 21. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сэрэмжтэй байх өдөр. Хувийн амьдралд эерэг ба сөрөг чухал өөрчлөлтүүд гарах бүрэн магадлалтай. Та бусдын хов живний золиос болох эсвэл дээд удирдлагын ажилтнуудаас хараат болж болзошгүй. Эдгээр таагүй явдлаас сэргийлэх бүхэл ага хэмжээ авахыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Биеийн эрч хүч нэмэгдэнэ. Үүнийг ухаалгаар ашиглаж бүтээлч зүйл хий. Сар таны ордонд орж байгаа тул шинэ ажил эхлэх, эсвэл ажлаа арай өөр замаар хийх цаг болжээ. Муухай зангаа өөрчлөх, эрүүл мэнддээ анхаарах зэргээр өөрийгөө халамжлах нь сайн эхлэл байх болно. Мэдрэмж, зөн совин хүчтэй байна. Ажил бизнес, сурлаганд сайн өөрчлөлт гарна. Хүмүүс танаар удирдуулахыг хүснэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сэргэх өдөр. Гэрэл гэгээтэй өдөр таныг угтаж байна. Хөгжилтэй баяр хөөртэй байх болохоор та нэг зүйлдээ баригдах хэрэггүй. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно. Танд эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Байнгын хийдэг зүйлүүдээсээ өөр шинийг эрэлхийлээрэй. Гадуур цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой. Өөрийн санаа бодлоо илэрхийлж даргыгаа гайхшруулах алтан боломж олдож байгааг бүү алдаарай.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Гэртээ бүтэн өдрөөр бүгэх нь ямарваа нэг тулга тойрсон хэрүүл маргаан гарах эхлэл болно. Юманд эгдүүцэж, дургүй чинь хүрч байвал шүдээ зуугаад тэвч. Хэдэн хоног, сараар үргэлжлэх хэрүүл маргааныг хүсэхгүй л байгаа нь лав байх. Хэрэв ямар нэг чухал хэргийг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Хэрэв та аливаад шударга бус хандах юмуу тийм хэрэг өдүүлвэл эцэст нь та муу залуу болж үлдэх болно. Мэлхийнхэнхайртаараа бахархах болно. Үүний нэг адилаар ажил хэргээ ч ажилттай болно гэдэгт бат итгээрэй.
Арслан (7/23-8/22)
Үр бүтээлтэй өдөр. Сар танд ажиллах таатай ажлын нөхцлийг бүрдүүлэх ба таны ажлын үр бүтээл их байна. Хэрвээ та хамтран ажиллагчийнхаа замаар алхах юм бол энэ өдөр нилээдгүй зүйлийг амжуулж чадна. Та ажлыг хөнгөлж чадах техник, технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Энэ өдөр эмч, эмнэлэгт хандах нь тааламжтай. Та гадаад үзэмжиндээ анхаарал тавих хэрэг гарна.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Бизнесийн асуудлыг амар тайван байдалтай хослуулах зөв боловч ингэхээсээ өмнө шийдвэрлэх чухал асуудлыг гараас гаргаарай. Хэн нэгэн хүмүүстэй нийлэн гадагшаа гарах таны төсөөлж байсан шиг сайхан байхгүй ч зарим нэг үр ашигтай байдлыг авчрах болно. Амралтын өдрөө завгүй өөрт ашигтайгаар өнгөрүүлэх болно. Өнөөдөр уулзсан хүмүүсээс танд ашигтай гарцыг та олж авах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Үр бүтээлтэй өдөр. Та мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр номын санд сууж, хурал зөвлөгөөнд оролцоно. Зарим нь өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгүй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого бүтэхгүй. Орчин байдлаа өөрчлөх нь сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ. Санхүүгийн байдлаа хамгаалж, шинэ ажилд дэвшин орохыг хичээнэ. Удаан ажиллахад идэвх, тэвчээр шаардах бололтой. Үдэш хүртэл ажиллаж, үр бүтээл өндөр байна.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Элдэв зүйлд уруу татагдахгүй, бусадтай аль болох харьцахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй үйлдэл бүү хий. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Гэр бүлээрээ амрах, найз нөхөд, хүүхдүүдтэйгээ тоглоход таатай хэдийч та бүхний санхүүгийн байдал тийм ч таатай нөхцлийг бүрдүүлж чадахгүй нь бололтой.
Нум (11/22-12/21)
Сайн өдөр. Өнөөдөр гэр бүлийн уур амьсгал сайхан байх болно.Хэрэв та хэн нэгэнд амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ хүрснээр та харилцаагаа бэхжүүлж мөн хүндлэл хүлээх болно. Та энэ өдөр бүхнийг өөрөө хийх бөгөөд гаргасан оролдлого бүр тань таатай үр дагавар авчрах болно. Ах эгч хамаатан садныхаа гэр орны ажил болон хичээлд нь тусла.
Матар (12/22-1/19)
Сорилттой өдөр. Энэ өдөр хэцүү сонголт хийх хэрэг гарна. Од гарагийн нөлөө таагүй байх тул хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Хүүхдүүд, эцэг эхийн уур бухимдлаас болж, таагүй өдрийг өнгөрөөх хэрэг гарна. Бүтээлч төслөө энэ өдөр эхлүүлэхэд таатай.
Хумх (1/20-2/18)
Хянуур байх өдөр. Хэн нэгэнтэй дотно харьцахдаа хил хязгаараа барь. Жигтэй шударга бус хөдөлгөөнүүд гарах болно. Хууль эрхзүйн асуудлууд төвөгтэй болох боломжтой. Ямар нэгэн юмыг хайнга бүү оролд. Тэвчээртэй бай. Бодит үнэнийг иртэл хүлээ. Хэрэв энэ үөд таньд ойрхон зарим хүмүүс таны итгэлийн эвдвэл битгий шүү эсвэл битгий дүгнэлт хий. Магадгүй удахгүй тодорхой болох тайлбар байгаа. Сэтгэл татах урилга нь маш сайхан юм шиг байна.
Загас (2/19-3/20)
Таны өгөөмөр зан, бүтээлч харьцаа тань бүхий л зүйл дээр тодорч гарна. Хэрвээ хэн нэгэнд тусалж, хэвийн амьдралд нь буцаан оруулахаар зэхэж байгаа бол өнөөдөр л амжуул. Үнэхээр гайхамшигтай зөвлөгөө, хүсэл тэмүүллийг та өгч чадна. Дотно найзын тань холбоо гүнзгийрч магадгүй. Өнөөдөр аливаа үнэн илчлэгдэж, та өөрийнхөө амьдралынхаа талаар хэн нэгэнтэй ярьж, эргэцүүлэх хэрэг гарна.
Өнөөдрийн зурхай /2014.09.14/ | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.