Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.09.15/

2014-09-15 05:56:31

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 15. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 22. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих, харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна. Мөн өөрийн болон дотны хүмүүсийхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөж байна. Биеийн хүчний ажилд ба эрсдэлтэй үйлдэл, цахилгаан багажтай ажиллахаас татгалж. Гэмтэл авах магадлал өндөр байна.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд ажлын өдөр. Таны материаллаг байдлаа дээшлүүлэхэд чиглэсэн хүнд, хөлс асгаруулсан ажил тань нэмэлт хүч чадал шаардана. Таны материаллаг байдалд нөлөөлөх ажил хэргээ амжилттай шийдэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөе. Өнөөдөр алдсанаа дараа эргүүлэн авахад хүнд байдгийг сана.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Санхүүгийн байдал зарим талаар дээшилнэ. Эсвэл ажил хэргээ амжилттай дуусгана. Захирч, ноёрхох гэсэн хэт тэмүүлэл тань таныг ганцаардуулна. Удахгүй та төлөвлөснөө эргэн харж үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөх бололтой. Хосуудын харьцаа хөндий хэвээр байна.


 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Энэ өдөр та хамтач сэтгэлгээтэй байна. Өөрийн харьцаа, хэв загвараас таашаал ав. Мэлхийн ордонд нар шилжих энэ үед та найз нөхдийн зүгээс ирэх бүхий л боломж, сонирхолтой зүйлээс таашаал авна. Та клуб, группийн ахлагч болох үед хэцүү шалгалттай тулгарна. Хадам ба найз нөхөд ирж байдлыг нааштай болгоно. Та тэдэнд боломжийнхоо хэрээр туслаарай. Эдгээр хүмүүс таны төлөө аливааг хийхэд бэлэн байна.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Хиймортой өдөр. Инээд, хошин байдал, өөдрөг сэтгэлийн ачаар таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөх болно. Ажлын байран дээр халуун, дулаан уур амьсгал бүрдэнэ. Од гарагийн нөлөөлөл зарим төөрөгдөл, айдсыг үүсгэж болзошгүй. Хамтрагч тань таны хийж чадахаас хавьгүй их хэцүү зүйл хийхийг шаардаж, ядрааж магадгүй. Та харин өөрийнхөө бодолдоо итгэлгүй байна. Гэхдээ үүрэг даалгавраа сайн биелүүлэн, амжилтад хүрч чадах бололтой. Чөлөөт цаг заваа өөрийнхөөрөө өнгөрөөх нь чухал. Ингэж байж л өөрийн зөв гэж бодсоноо гүйцээж чадах байх.
 

 

Охин (8/23-9/22)   

Тогтвортой өдөр. Та мэдлэг боловсролоо дээшлvvлэхээр номын санд сууж, хурал зөвлөгөөнд оролцоно. Зарим нь өөрийн vзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгvй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого бvтэхгvй. Орчин байдлаа өөрчлөх нь сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Таагүй өдөр. Үдээс өмнө таагүй байна. Таны хүсэл мөрөөдөл санаагаа хэрэгжүүлэхэд харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол саад болно Ядаргаа, хэт ачааллаас болж дотны хүнтэигээ маргалдаж зөрчилдөнө. Та хоёрын харилцаа мухардалд орно. Үдээс хойш таагүй хандлагууд арилж үгүй болно.

 




Хилэнц (10/23-11/21)   

Өмнө чинь тун ярвигтай өдөр байна. Таны энергийн нөөц дуусч байх магадлалтай тул ажиллагаа ихтэй үүрэг даалгавар авахаас зайлсхий. Үүнийг давж гарах хамгийн сайн арга бол гадагш гарч хүмүүстэй уулзаж, сэтгэлийн зовлон, хүндрэл бэрхшээлээ хэсэг зууртаа мартах явдал юм. Эцэгтэйгээ юм уу эцэг шигээ хүнтэйгээ маргалдаж магад. Эрх мэдэл бүхий нэгэнтэй зөрчилдөөнд орохгүйн тулд ухаалаг, дипломтч зан гаргах хэрэгтэй. Цухалдуу байдлыг улам дордуулах тун ч амархан байх болно.

 


 Нум (11/22-12/21)   

Таатай өдөр. Хайр дурлал, сэтгэл хөөрөл, нэр хүнд гээд таны бүх л зүйл амжилттай сайн байна. Хэрвээ та өнөөдрийг сөрөг энергиэр цэнэглэж эхлэх юм бол тэр чигтээ л хар бараан өдөр болж өнгөрнө. Гэхдээ эсрэгээрээ ч байж болно. Ганц бие нумынхан насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байгаа боловч хүсээгүй жирэмслэлтээс болгоомжил. Гэвч хэрвээ та хүүхэдтэй болоход бэлэн байгаа бол асуудал огт өөрөөр тавигдана шүү дээ. Эцэг эхтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр.

 

 

Матар (12/22-1/19)   

Анхааралтай байх өдөр. Цогц од гарагуудын нөлөө таны шинэ ажлын 7 хоногийг эхлүүлнэ. Ажил олгогч , хамран ажиллагч, гэр бүлийнхэнээсээ хөндийрөн ажилдаа анхаарал хандуул гэж од гарагс хэлж байна. Бизнесийн хэлэлцээр чухал үйл явдлуудаа маш сэрэмжтэй хянамгай хийхийг анхаар. Эс тэгвээс таны эрх ашгийг орхигдуулсан гэрээ хэлэлцээр хийгдэж болзошгүй.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Аз хийморьтой өдөр. Маш таатай сайхан өдөр таныг хүлээж байна. Хайр дурлал болон санхүүгийн хувьд аз тохионо. Олон нийттэй харилцахад тохиромжтой бөгөөд таныг маш олон урилга хүлээж байх болно. Богино хугацааны амжилт олоход хялбар байх болно. Харин та урт удаан хугацааны амжилт хүлээж байгаа бол энэ нь танд ойрын үед тохиохгүй л боловуу.

 



  Загас (2/19-3/20)

Болгоомжтой байх өдөр. Итгэл алдарахаас болгоомжил. Хэрвээ хэн нэгэнд нууцаа хэлмээр байгаа бол тухайн хүнийгээ нууц сайн хадгалдаг хүн мөн эсэхийг нь шалгаарай. Ганц бие хүмүүст хүнтэй дотно танилцах байдал нэг хэсэгтээ төрөхгүй. Гэртээ байж дуртай сандал дээрээ тухлах нь ихэнх загасныханд тааламжтай байх болно.

 

 


Өнөөдрийн зурхай /2014.09.15/  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй