
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 23. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 2 хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Энэ өдөр зөн билгээ итгэлтэй үйл ажиллагаагаар дэмжүүлэн ажигла. Таны эрч хүч улам нэмэгдэх боловч нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвар дутмаг байна. Бардам зангаа дарж, нийтийн зорилгод хамтран тэмц. Энэ өдөр аялал, жуулчлалаар явахад таатай.
Үхэр (4/20-5/20)
Жинхэнэ үнэнийг олж мэдэх, уран бүтээлийн нөөц боломжоо илрүүлэх өдөр. Аялал, жуулчлах, биеийн хүчний ажил хийх, үл хөдлөх хөрөнгийн ажиллагаа явуулахад таатай өдөр болно. Хэрвээ өнөөдөр танд шинэ ажил санал болговол зөвшөөр, ямар ч ажил хэрэг амжилтанд хүрэхийг од эрхэс амлаж байна. Шинэ танилтай болж, энэ харьцаа цаашдаа дотно холбоо болон хувирах магадлалтай.
Хамтатгах (5/21-6/21)
Таны дипломат арга барил, бусдыг уучлах чадвар гэр бүлийн тав тухыг бэхжүүлэх материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай нөлөөлнө. Харин таны амьдралын эрч хүч маш өндөр байгаа тул эд юмс болон хамтрагчийнхаа танд хандах үнэн төрхийг бодитоор үнэлэхэд төвөгтэй байх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хуурамч бардам зан хэрэггүй. Зөн билэгтээ найд.
Мэлхий (6/22-7/22)
Сорилттой өдөр. Таны хувийн амьдрал болон ажил төрөл таагүй байдалд орно. Бодит байдлыг тунгаан бод. Юу хамгийн боломжтой ба юу зөвхөн мөрөөдөл болохыг ол. Гэвч та энэ өдөр романтик сэтгэлтэй байх ба мөрөөдөл тань хэзээ ч биелэхгүй болохыг мартахад амархан байна. Үргэлж зугтаадаг байсан хатуу шийдвэрээ гарга. Та бусдадаа үнэлэгдэн бодит зорилгоо төлөвлөж чадна. Урилгыг хүлээн ав. Өнгөрсөн зүйл одоо нөлөөлөхийг бүү хүлээн зөвшөөр.
Арслан (7/23-8/22)
Эрч хүчтэй өдөр. Дараагийн хэдэн өдрийн туршид нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийх зоригтой бай. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хуучирч байгаа бол та хямд дэлгүүрт наймаа хийх, өрөө өгөх нь олз омог авч ирж мэднэ. Идэвх санаачилгатай байх нь хайрын романы оч үсэргэж магадгүй.
Охин (8/23-9/22)
Итгэл найдвар төрнө. Ажилдаа амжилт гаргахыг хvсэгчдэд таатай. Од гараг таны ажил мэргэжлийн асуудлыг гэрэлтvvлж байна. Шинэ ажил хайгчид болон ажлын амжилтын замаар алхахыг хvсэгчид энэ өдөр санаачлагатай байх нь зөв. Таны идэвх зvтгэлийг шагнах болно. Та өөрийн намтраа шинэчлэн, бичиг цаасаа цэгцлэн өөрт чинь тусалж чадах нэгэнтэй уулз.
Жинлүүр (9/23-10/22)
Бодлоготой байх өдөр. Хайрттайгаа харьцахдаа болгоомжтой бай. Яг одоо танд төлөвлөж байгаа олон чухал шийдвэрүүд байгаа байх, бас бусдын итгэл найдварыг алдахгүй байх гэсэн хариуцлагаа мэдэрч байгаа байх, гэхдээ энэ нь бусдын буруу биш. Бизнес уулзалтад бүх хүмүүс өөр өөрийнхөө талд гэрээ хэлэлцээрийг нааштай болгох гэж зүтгэн таны бухимдлыг хүргэнэ. Иймэрхүү хүмүүсээр хүрээлүүлсэн байхад таны мэдрэмж дарамтад орох болно, гэхдээ заримдаа өрсөлдөөн гэдэг бол тоглоомын нэр.
Хилэнц (10/23-11/21)
Сайхан өдөр. Сар одоо таны эрүүл мэнд, бусдад үзүүлэх үйлчилгээ, ажлын нөхцөл байдлын чинь гэрийг дайран өнгөрч байна. Эдгээр салбарт хамааралтай асуудлууд сайжрах төлөвтэй. Ялангуяа ерөнхий эрүүл мэнд, материаллаг байдал чинь. Эрүүл мэндийн болон шүдний үзлэгт ороогүй удсан тул өөртөө анхаарал тавих цаг гаргахад тохиромжтой үе.
Нум (11/22-12/21)
Энгийн өдөр. Хэрэв та аливаад шударга бус хандах юмуу тийм хэрэг өдүүлвэл эцэст нь та муу залуу болж үлдэх болно. Нумынханхайртаараа бахархах болно. Үүний нэг адилаар ажил хэргээ ч амжилттай болно гэдэгт бат итгээрэй. Хижээл насны эрчүүд олны дунд гялалзаж анхаарлын төвд байна.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Болгоомжтой байдал чинь таныг аварна.Зарим нэг чухал ач холбогдол бүхий санхүүгийн байдлын асуудлыг дур мэдэн шийдэхийн оронд энэ хэрэг дээр өмгөөлөгч авч асуудлыг шийдүүл. Өнөөдрийн сансрын нөлөөллөөс болж аливаа үйл явдлын үр дүнд санаа зовохооргүй төлөв байна. Зарим нь анхны харцаар дурлаж ч магадгүй. Хэрвээ та ганц бие бол энэ нь зүгээр харин гэрлэсэн эсвэл найзтай бол энэ нь нэлээд асуудал үүснэ.
Хумх (1/20-2/18)
Төвөгтэй өдөр. Энэ өдөр сансар огторгуйн нөлөөллөөс болж хумхынордныхон дахин нэг шалгуурт өдрийг туулах нь бололтой. Биеийн эрч хүч суларч ядрах эхлэх нь таныг идэвхгүй болгох болно. Сэтгэл санаа сарниж төвлөрч чадахгүй байх магадлалтай. Энэ бүгд удаан үргэлжлэхгүй тул та жоохон л анхааралтай байхад болно. Хэрэв гэртээ суух сонирхолгүй байвал очиж үзээгүй ямар нэгэн газарлуу явах нь нэг хэвийн амьдралаасаа холдох таатай боломж болох болно. Гэр бүлийн харилцаагаа сайжруулахад таатай.
Загас (2/19-3/20)
Сайн өдөр. Таны тогтвортой эрхэмсэг байдал өнөөдрийн чухал тусгал байх болно. Ихэнх нь өөрийнхөө нэр хүндийг дээшлүүлэн бусдаар хүндлүүлэхийг хүсэх болно. Утга учиртай ажил үр дүнгээ өгдөг боловч хайртай хүндээ бас цаг гаргах хэрэгтэй. Тэдэнд ч бас таны хайр анхаарал хэрэгтэй. Илүү цагаар ажиллах нь гэр бүлтэй хүмүүст дарамт авчирна.
Өнөөдрийн зурхай /2014.09.16/ | ||
Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.