Шууд Chart

Иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал иржээ

2025-03-19 09:49:41

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар авч, шийдвэрлэдэг болоод байгаа билээ. Гуравдугаар сарын 14-17-ны хооронд уг дугаарт иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал ирсэн байна. Тодруулбал, Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн автобусан дотор хоёр хүн утсаа алдсанаа мэдэгдэхэд жолооч хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийн утсаар залгаж олж өгчээ.

Харин гомдлын дийлэнх нь жолооч автобусны буудлаас хүнээ авахгүй явсан гэсэн бол зорчигчоос бэлэн мөнгө авсан, ёс бус харьцсан, жолооны ард утсаар ярьсан, гүйцэд суугаагүй байхад хөдөлж унагаасан зэрэг бүх гомдлыг шалгаж, зөрчил гаргасан жолоочийг торгосон байна.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал тул үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриаллаа


Иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал иржээ  
Үзсэн: 6084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 19:34
Sda avtusniiha camer iig ajildg bolgood ajildgu ym hoino shatsn trnscin bol 15pro max aldai shde sda 7hong huleesn camer iig za mar shuuya geel bhgu 7hong huleesni dra camer ajildgu bsn bn gej hutshin sda
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 17:03
buudlaas hunee avahgui zogsohgui yavchdg malnuudiig sain torgodog bolmoor yum hoorondoo uraldaal alga boln
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 16:27
Ямар сайхан сэтгэлтэй жолооч вэ. Ийм жолооч олон байх болтугай.
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 13:33
Энэ автобусны билет 6 цагаас дээш үйлчлэхгүй бгаад бн, орой ажлаа тараад картаа уншуулахад дахиад л 1000 төгрөг БАЯРЛАЛАА гээд авчийнмаа
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 12:37
Энэ жолооч мундаг залуу байсан. Маш их баярлаж байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 12:16
Ёстой сайн жолооч байна .Ажлын амжилт хүсье. Ихэнх жолооч нар жолооны ард утсаар яриад групп руу видео калл хийгээд явдаг шүү .Дүрмээрээ явахыг зарим нэг жолооч нарт дамжуулъя, Дүрмэндээ жолооны ард утсаар ярих бусадтай ч ярихыг хориглодог биздээ .Жолоочийн анхаарал сарнина .Хүн тээвэр хийж яваа гэдгээ эрхэм автобусны жолооч нар анхаараарай!!!
yaanadaa [127.0.0.xxx] 2025-03-19 11:55
MNB bjij iim medee gargahimu xxa
nyamka021313 [127.0.0.xxx] 2025-03-19 11:58
Харин ч сайхан мэдээ байхад
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 11:50
Соёлтой байх ёстой иргэд тэр жолооч нар ч тэр . Өөрөөсөө биш бусдаасаа буруу хайдагаа л больчих хэрэгтэй бүх хүн.
Зочин [127.0.0.xxx] 2025-03-19 10:27
Нойр хоолгүй явж байгаа автобусны жолооч нараа хайрлаачээ хотын ахмадууд бас арай дэндүү эрхээ эдлэх гэж загнах юмаа загнана утасдана элдэв ааш гаргах юмаа
irgen [127.0.0.xxx] 2025-03-19 10:23
hunee hugjuulehed ih hugatsaa oroh bh

Бидэнтэй нэгдээрэй