Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.09.17/

2014-09-17 06:51:14

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 17. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 24. Буд гараг. Хэрцгий охин одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сайн өдөр. Шинэ ажил хэрэг эхлэх, эхэлсэн ажлаа дуусгах, засвар хийх эсвэл байраа тохижуулахад таатай өдөр. Хамт олны ажил, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс.

 


 

 

  Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ дотоод ихээхэн эрч танд таагүйгээр нөлөөлж магадгүй. Хардалтаас болж хайрттайгаа хэрэлдэж болзошгүй. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага ба далд дайснаасаа сэрэмжлэхийг од эрхэс зөвлөж байна. Дэмий яриа, утгагүй маргаан таны хамаг цагийг барах тул үүнээс зайлсхийхийг зөвлөе.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Идэвхтэй бүтээлч өдөр. Та өөрийн авьяас чадвараа янз бүрийн төвшинд харуулж чадна. Бүлгээрээ хичээллэх, найз нөхөдтэйгөө харилцахад таатай байна. Шинэ санаа таны өмнө нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө нэмэлт оролго олох эх үүсвэрийг нээж өгнө. Шинэ танилтай болвол таны цаашдын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Гэр бүлдээ анхаарал халамж

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Анхааралтай байх өдөр. Улс төрийн асуудалд оролцон олны өмнө үг хэлж болзошгүй. Та хэдэн зүйлд өөрийгөө золиосолж болзошгүй. Гэхдээ та энэ бүхний үр дүнг ирээдүйд амсана.Өөрийгөө дутуу үнэлэхээ боль. Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас гарч жаахан төвөг учруулж болзошгүй тул онцгой анхаарч хяналтаа сулруулахгүй байхыг одод зөвлөж байна.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр та тушаал дэвшиж магадгүй. Таны уйгагүй хөдөлмөр,хүчин зүтгэл чинь даргын чинь хараанд өртөж одоо та үр шимийг нь хүртэж байна. Аялагчид азтай амралт авч магадгүй. Аялж яваа бүх газрыг нь, бүх зүйлийг нь мэддэг дээр нь таныг байлгачих илүү өрөөтэй хэн нэгэнтэй холбоо тогтоо. Хэрвээ та хуучин машин худалдаж авахаар хайж байгаа бол хэтэрхий чамин загвараас татгалз. Та үнэхээрийн ашигтай наймаа хийж чадна.


 

 

Охин (8/23-9/22)   

Удаан өдөр. Энэ өдөр өөрийн эрч хvч, тамир тэнхээгээ дахин цэнэглэ. Илvv нэг цагийг унтаж амрахдаа зориулан, хайрттайгаа сайхан өглөөний зоог барих нь гайхалтай эхлэл мөн. Та өөрийн vзэл бодолд хvмvvсийг итгvvлэх оролдлого хийх ч энэ өдөр бvтэлгvй байна. Харин та ганцаар энэ бvхнийг хийх хэрэг гарч болзошгvй. Орчин байдлаа өөрчлөх нь таны сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Итгэлтэй байх өдөр. Бие, сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хийвэл сайн. Тэгвэл ямар ч таагүй сэтгэл хөдлөл таны үйлдэлд нөлөөлөхгүй байж зөв зүйлийг хийж чадна. Эргэн тойронд байгаа хүмүүс тань хялбархан нөлөөлж магадгүй. Яг энэ үед нь гол гол шийдвэрүүддээ нөлөөлүүлэхгүй байхыг хичээ. Өөрийн сонголтдоо хүндэтгэлтэй бай.

 




Хилэнц (10/23-11/21)   

Чимээгүй, нам гүм байдалд ажиллах хүсэл өнөөдөр таныг ажил дээрээ очихоос гэртээ ажлаа хийхэд хүргэнэ. Энэ нь зөв сонголт байж болох юм. Үйлчлүүлэгч, хэрэглэгч ба бизнесийн хамтрагч нартай асуудал үүсч эмзэг хилэнцийхний хувьд толгойн өвчин болох бололтой. Өөрийн гэсэн орчиндоо үлдэх нь танд одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн хэтийн төлөвөө тодорхойлох, хөгжүүлэхэд хамгийн зөв сонголт байх болно.
 

 


 Нум (11/22-12/21)   

Тайван өдөр. Хүнд хэцүү байсан өчигдрийг бодвол өнөөдөр та туйлын амгалан байх болно. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Эдгээр мэдрэмжүүдийн туслалцаатайгаар та аливааг хийж бүтээхдээ туйлын урам зоригтой байж, хүссэн болгондоо хүрч чадна. Өдрийн ихэнхийг гэр бүлдээ зориул. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж ч магадгүй. Харин тэрхүү бизнестээ хөрөнгө мөнгөө зарцуулах уу, эсвэл гэр бүлдээ юу гэдэг л асуудал болж болзошгүй.

 

 

Матар (12/22-1/19)   

Өнөөдөр эрүүл мэндээ бод. Өвчтэй эсвэл халдвартай хүнээс хол байж өөрийгөө хамгаал. Таны биеийн байдал ирэх хэд хоногийн турш сулхан байна. Хайртай дотны хүмүүсээ бас харж хандаарай. Дасгал хийж эхлэх шилдэг арга бол гэртээ хийж болохуйц дасгалын тоног төхөөрөмж худалдаж авах юм. Амралтын өдрөөрөө салхинд гар. Өнөөдөр та нарын олонх нь сайн дурын ажилд хамрагдах бололтой.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Хичээх өдөр. Дундын эд хогшил эсвэл хөрөнгө баялаг дээр анхаарал хандуулах өдөр. Хөрөнгийн бирж дээр наймаа хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудлууд нилээд хүндрэлтэй байх бололтой. Хэрэв та хөлсөө урсган байж олсон хэдэн төгрөгнөөсөө салахыг хүсэхгүй байгаа бол хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй шүү. Таны санхүүгийн талаархи асуудалд гэр бүлийнхэн тань эсвэл найз нөхөд тань хошуу дүрэх нь танд таалагдахгүй байх болно.



  Загас (2/19-3/20)

Энгийн өдөр. Гараг эрхэс таны гэр бүл дотоод асуудлын чинь ордонд шилжсэнээр энэ чиглэлийн асуудал таны анхаарлын төвд байр болно. Удаан хугацаанд цуг байсан өрөөний хүн чинь нүүснээр нэг хэсэгтээ та ганцаардах болно. Өөрийн гэсэн орон гэртэй хүмүүс тохижих болно. Гэр орон ажил төрлийнхөө тэнцвэрийг тогтоох байдал хуурамч байна.
 


Өнөөдрийн зурхай /2014.09.17/  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй